52 настай эрэгтэй байрны дээврээс үсрэхийг завджээ

Нийслэлийн Баянгол дүүргийн наймдугаар хороо, Эмүжин эмнэлгийн урд байрлах байрны дээврээс эрэгтэй хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага оройн 23:28 цагт иржээ.

Улмаар Нийслэлийн аврах анги-105-ын алба хаагчид 5.5 км замыг туулан 23:45 цагт очиход 52 настай иргэн А өөрөө буусан байжээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ