ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан 2100 хүүхэд бүгдээрээ шалгалтаа өгөөд Олон улсад сургуульд явна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Ерөнхийлөгчийн илгээлт: 2100" хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж байна. 

Ерөнхийлөгчийн илгээлт-2100 хөтөлбөрт шалгарсан 428 хүүхдийн нэрсийг өнөөдөр зарлаж байна. ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан 21 аймаг, 330 сумын 2100 хүүхэд шалгаруулж, гадаадын тэргүүлэх их дээд сургуулиудад суралцах боломжоор хангана. Шалгарсан залуусыг нэг жилийн турш хэлний бэлтгэлд явуулж, TOEFL, IELTS-ын шалгалтаа өгсөн хүүхдүүд эхнээсээ сургуульдаа явна. Гэхдээ 2100-гаас нэг нь ч үлдэж хоцрохгүй гэж БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэв.  

Жил бүр 1200 хүүхэд Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагддаг ч 1100 нь Улаанбаатар хотынх байдаг. Ерөнхийлөгчийн илгээлт: 2100 хөтөлбөрийн хүрээнд хөдөөгийн хүүхдүүд сурлагын амжилтаараа эрэмбэлэгдэж, гадаадын их, дээд сургуульд суралцах тэгш боломжоор хангагдаж байна. 

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойравсал

 "Хүүхдүүдийг шалгаруулахдаа Боловсролын үнэлгээний төвийн системээс автоматаар гарган авч байгаа. Энэхүү мэдээллээ аймаг, нийслэлийн Боловсролын газартай тулган баталгаажуулсан. Ингэснээр эхний 428 хүүхдийг баталгаажуулан, олон нийтэд танилцуулахад бэлэн боллоо. 

Хүүхдүүд сайн дурын үндсэн дээр хөтөлбөрт хамрагдах бөгөөд цахим бүртгэл өнөөдөр эхэлж байгаа" гэсэн юм. 

Мөн хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын ажлын хэсэг бий аж. Тухайн ажлын хэсэгт Ерөнхийлөгчийн Тамгын газар, БШУЯ, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл багтжээ. 

Бүртгэлийг 2021 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 08:30 цагаас арванхоёрдугаар сарын 9-ний  өдрийн 11:59 цаг хүртэл shorturl.at/uwD79  цахим холбоосоор хүлээн авах юм

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ