"Манай талаас чингэлэг тээврийг татан авах бэлтгэл хангагдсан ч БНХАУ-ын талаас хариу хүлээж байна"

Манай улсын хил боомтоор гарах болон орж ирэх бүх ачаа барааг чингэлэгт тээврээр дамжуулан авах Хятад улсын хүсэлтийн дагуу Замын-Үүд боомтод чингэлэг байрлуулах талбайг гарган тохижуулах, бүрэн камержуулах, өргөгч калмар бэлтгэх зэрэг ажлуудыг богино хугацаанд 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хэрэгжүүлж, дотооддоо туршилт тохиргоо хийж дууссан талаар мэдээлсэн. 
Энэ долоо хоногийн эхний өдрөөс Замын-Үүд, Эрээний хилийн боомтоор чингэлэг тээврээр ачаа бараа татан авах, гаргах ажлыг эхлүүлнэ гэж байсан. Гэвч хүлээлттэй байгаа энэ асуудал өнөөдөр бодит биелэлээ олсонгүй. 
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан тайлбар мэдээлэл өглөө. Тэрээр "Чингэлэг тээврийг Гашуунсухайт, Замын-Үүд боомтууд дээр ачаа тээврийг татан авах бүх бэлтгэл хангагдсан. Бараа бүтээгдэхүүнийг дундын бүсээс татаж аваад тээвэрлэх ажил бэлэн болсон. Амархан гэмтэж муудах ачааг тээвэрлэх зорилгоор хөргүүрт болон дулаан хэмжилттэй автомашинуудыг бэлдсэн гээд манай талаас бүх зүйлийг бэлдсэн. Одоо БНХАУ-ын талаас ямар шийдвэр гарахыг хүлээж байна." гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ