"Дөрөлж” нууранд живсэн шатахуун ачсан автомашиныг татан гаргажээ

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн Дөрөлж нууранд живсэн шатахуун ачсан автомашиныг татан гаргажээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, Засаг даргын тамгын газрын ажилтнууд хамтран дөрвөн өдөр үүрэг гүйцэтгэсэн юм. Алба хаагчид мөсийг 100 метр гудамлаж, таван метр өргөн хөрөөдөж шатахуун ачсан автомашиныг гаргасан. Нуурын мөсний зузаан 60 см, усны гүн нь 3.1 метр байлаа гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ