Өнөөдөр БНХАУ-тай чингэлэг ачаа солилцох хамтарсан туршилт хийнэ

Цар тахлын улсаас БНХАУ-аас Эрээн хотод хөл хорио тогтоосон. Үүнээс үүдэж ачаа тээвэр тасалдаад байгаа ч хоёр улс хоорондоо хэлэлцэн дундын бүсээр бараагаа солилцохоор болсон. Энэ сарын 03-ны өдөр туршилт хийн 05-наас эхлэн чингэлэг солилцоно гэсэн ч талаар болоод байв. Харин өнөөдөр хоёр улсаас хамтарсан туршилтаа хийхээр болжээ.  Туршилтад БНХАУ-ын талаас хоёр чингэлгээр ачаа тээврийг хилийн дундын зурваст авч ирнэ. Үүний дараа тодорхой хугацаа өнгөрмөгц Монгол Улсын талаас чингэлэг тээврээ очиж авч ирэх юм. Эл хамтарсан туршилтыг анх удаа хийж байгаа бөгөөд амжилттай болсон тохиолдолд цаашид чингэлэг ачаа тээврийг эхлүүлэх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ