ХХЕГ: Самар түүж яваад хил зөрчсөн иргэдийг татаж авахаар ОХУ-ын талтай тохиролцсон

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байрлах Минжийн заставын хариуцсан, хэсэг хилийн дугаар тэмдгийн чиглэлээр 12 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын тодорхой тооны иргэд таван нэгж техниктэй улсын хил зөрчиж, ОХУ-ын талд саатуулагдсан байна. Эдгээр иргэдийг өнөөдөр буюу 12 дугаар сарын 08-ны өдөр хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн уулзалтаар хүлээн авахаар ОХУ-ын талтай тохиролцсон байна.
2021 оны 1, 2 дугаар сард Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах хилийн зурваст хил орчмын дэглэм зөрчсөн 35 удаагийн 485, мөн 11, 12 дугаар сард хил орчмын дэглэм зөрчсөн 68 хүнийг улсын хилээс 1-15 км зайд илрүүлэн саатуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ