ЦЕГ: Эхнэрээ зодож, машиндаа хүчээр суулгаж явсан этгээдийг олж, шалгаж байна

Эхнэрээ зодож, машиндаа хүчээр суулгаж явсан этгээдийг олж, шалгаж байна. Тодруулбал, энэ сарын 08-ны өдрийн “Баянхошууны хөтөл автобусны буудал дээр гурваас дөрвөн залуучууд нэг эмэгтэйг зодож хүчээр машиндаа суулган авч явсан” гэх бичлэг цахим орчинд цацагдсан. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг явуулахад, урьдчилсан байдлаар өглөөний 07:30 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо 112 автобусны буудал дээр Тоёота Харриэр маркийн тээврийн хэрэгсэл дотор иргэн Н, иргэн Э, иргэн А, иргэн Б гэх дөрвөн иргэн зорчиж явсан бөгөөд иргэн Н согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр болох иргэн Э-тэй маргалдаж, үл ойлголцсон нөхцөл байдал тогтоогдсон байна

Цагдаагийн байгууллагаас тухайн үед хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй иргэнд аюулын зэргийн үнэлгээг хийж, холбогдох засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хамтарсан багт мэдэгдэх зэрэг шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ