БНСУ-д зодуулсан монгол охинд өмгөөлөгч авахаар боллоо

Солонгос Улсад 13 настай монгол охин хүчирхийлэлд өртөж зургаан цагийн турш зодуулсан хэрэг нийгмийг цочроосон. Тэгвэл БНСУ дахь гадаад иргэдийн эрхийг хамгаалах байгууллага охины хэрэгт олон улсын хүүхдийн мэргэшсэн өмгөөлөгч авч ажиллахаар болсон байна.  Тус байгууллага охины ээжтэй анх уулзан бичлэгийг Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагуудад өгч цацуулсан. Энэ талаар тус байгууллагаас тодруулахад “Монгол Улсад энэ бичлэгийг задрааснаас илүү БНСУ-д цацвал илүү эрх нь хамгаалагдана” гэлээ.  Өмнөд Солонгост хүүхдийн хэрэг дээр үнэгүй өмгөөлөгч гаргаж өгдөг. Гэвч энэ асуудал дээр тус улс дахь гадаад иргэдийн эрхийг хамгаалах байгууллага хандив босгон ажиллахыг чухалчилж хүүхдийн хэргээр мэргэшсэн өмгөөлөгч авч байгаа тухайгаа хэллээ.  Хэргийн талаар БНСУ-ын ерөнхийлөгчид уламжлахаар санал хураасан. Ерөнхийлөгчид уламжлах хэмжээний иргэний /200 мянган/ санал бүрдэж 2022 оны нэгдүгээр сард уламжлахаар болсон аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ