Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн БАЙРШИЛ

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 170, явуулын хоёр , түр 15 цэгт 189 багийн 861 эмч, ажилтан ажиллаж, 7,800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Томоохон зах, худалдааны төвд 15 түр цэг, их, дээд сургуулиудад хоёр явуулын баг ажиллана. Иймд иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины I тунд 93, II тунд 189, нэмэлт сэргээх тунд 5,427, нийт 5,709 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 38.8 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2,981 жирэмсэн эх, 12-15 насны 68,156, 16-17 насны 26,853 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байгаа юм.
Цэгүүдийн байршил:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ