ӨАБНУ-ын ерөнхийлөгч коронавирусээр халдварлажээ

   "Ерөнхийлөгч, 69 настай Сирил Рамафоса коронавирусээр халдварласан тул эмчлүүлж байна" хэмээн тус улсын ЕТГ-ын хэвлэл мэдээллийн албаас мэдээллээ. Уул нь 12-р сарын найманд өгсөн коронавирусийн шинжилгээний хариу сөрөг гарсан аж. Хэвлэлийн албын мэдээлснээр ням гарагийн өглөө Кэйптаун хотод дэд ерөнхийлөгч Фредерик Виллем де Клеркийн дурсгалыг хүндэтгэх ёслолыг орхиж явсны дараа бие нь муудсан тэрээр одоо Үндэсний батлан хамгаалах хүчний цэргийн эмнэлгийнхний хяналтад байгаа.                  
  ЕТГ-аас "Вакцин бүрэн хийлгэсэн ерөнхийлөгч Кэйптаун хотод тусгаарлагдаж байгаа бөгөөд энэ долоо хоногт бүх үүрэг хариуцлага, ажил албыг нь дэд ерөнхийлөгч Дэвид Мабузед хүлээлгэн өгнө" хэмээн мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ