Вакцин тариулсан хүн COVID-19-ийн халдвар авах магадлал хэр их вэ?

Оросын дархлаа судлаач эмч, онц аюултай халдварт өвчний мэргэжилтэн Владислав Жемчугов “Sputnik” радиогийн сурвалжлагчтай ярилцахдаа, вакцин тариулсан хүнээс COVID-19-ийн халдвар авах магадлалыг тайлбарлажээ.  “Вакцин тариулаагүй хүн өөрөө ч коронавирусийн халдвар авч, дараа нь бас арван хүнийг халдварлуулж болно. 
Вакцин хийлгэсэн хүн  мөн халдвар авч болно, гэхдээ ингэх эрсдэл хавьгүй бага юм” гэж шинжээч хэлээд, вакцин тариулсан хүн мөн халдвар тээгч байж болох ч,  халдвар тараах магадлал зуун тохиолдолд ганцхан байх болно гэж тодруулан тайлбарласан байна. Вакцин тариулсан хүн өөрийн эргэн тойронд “халдварын үүл” бий болгож  чадахгүй гэж тэр дүгнэжээ.  
Вакцин тариулсан вирус тээгч нь тариулаагүй хүн шиг тийм халдвартай биш гэж эмч хэлсэн байна.  Хорт хавдартай өвчтөнүүдийн хувьд коронавирусийн, түүний дотор  омикрон штаммын халдвар авах нь туйлын аюултайг  анагаахын шинжлэх ухааны доктор, хавдар судлаач Александр Серяков өмнө тэмдэглэж байжээ. 
 Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ