10 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд гэрээсээ ажиллах боломж бүрдүүлэхийг даалгав

Шадар сайд, Боловсрол шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаал гарсан.

Сургууль, цэцэрлэг амарсантай холбоотойгоор амралтын хугацаанд 10 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхад чиглэсэн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны төрийн байгууллагын дарга захирал нарт даалгаж, хувийн хэвшлийн байгууллагын ажил олгогч нарт уриалжээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ