ДЭМБ цар тахлын дараа учирах ноцтой үр дагаврыг тооцоолжээ

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) ерөнхий захирал Тедрос Адан Гебрейесус COVID-19-ийн цар тахал дууссаны дараа үүсч болох дэлхий нийтийн шинжтэй ноцтой үр дагаврыг тоочжээ. Түүний хэлснийг “Московский комсомолец” сонин иш татан дурдсан байна.
      Бүх зүйл дууссаны дараа дэлхийг цар тахал эхлэхээс өмнө байснаас илүү ноцтой сорилт, асуудлууд хүлээж байна гэж Гебрейесус хэлжээ.  “Энэ нь өвчин, өлсгөлөн, тэгш бус байдал, халдварт бус өвчнүүд болон цаг уурын өөрчлөлт юм. Хэрвээ эрүүл мэндэд  эрсдэл учирвал, бүх зүйл эрсдэлд өртөнө гэдгийг коронавирусийн цар тахал харууллаа гэж ДЭМБ-ын тэргүүн мэдэгджээ.  Тийнхүү эрүүл мэндийн үнэ цэнтэй зүйлсийг ойлгон хүлээж авахад “суурь өөрчлөлт” гаргахыг тэр бас уриалсан байна. 
    Коронавирусийн цар тахлаас болоод хагас тэрбум гаруй хүн туйлын ядуу зүдүү байдлын аюулд орсныг ДЭМБ болон Дэлхийн банк өмнө нь мэдэгдэж байсан юм. 
COVID-19 нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх ажилд доголдол гаргаж, эрүүл мэндийн тогтолцоог туйлын түгшүүртэй болгосныг тэмдэглэж байна. Ингэснээр  арван жилийн хугацаанд хүн амын дархлаажуулалт багасч, хумхаагаас аваад сүрьеэ хүртлэх өвчнөөр  нас барах явдал ихэсчээ. 
 Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ