Б.Мөнхжин: Эрээний хилийг хаасан гэсэн үг биш

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Замын-Үүд-Эрээний авто замын хилийн боомтыг дахин хаасан эсэх асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Ачаатай тэрэгнүүд дээр зарим хүндрэл гарсан. Гаалийн бүрдүүлэлт, бодит ачааны хэмжээ зөрөх асуудал байна. О цэг дээр Монгол жолооч нар орсон учраас халдвартай бүс гэж үзэж байгаа. Халдварын тархалтыг яаж бууруулах талаар үнэлгээ хийгдэж, дүгнэлт гарч байна. Энэ өдрүүдэд Эрээн талын ажлууд хийгдэж байгаа.
Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хаасан гэсэн үг биш. Бараа бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах үе шаттай ажил хийж байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ