Эрчүүд ямар эмэгтэйг илүүтэйд үздэг вэ?

“Хэнийг бүдүүн, харин хэнийг тийм биш хэмээн үзэх вэ” гэсэн сэдвийн талаархи маргаан сүлжээнд намжиж амжаагүй байхад, Шотландын Абердины их сургуулийн эрдэмтэд гал дээр тос нэмчих шиг боллоо. Эмэгтэй хүний биеийн хэмжээ болон дур булаам байдал хоорондоо шууд уялдаатайг тогтоолоо хэмээн тэд батлан хэлж байна.
Ингэхдээ эрдэмтэд тооны хэлээр ярьж байгаа нь үнэн. Эрчүүд биеийн масс нь 22,8-аас 24,8 хүртэл индекс бүхий эмэгтэйчүүдийг ямагт бишрэх болно гэх.
Товчхон хэлэхэд, энэ нь 165 сантиметр өндөр, 65 килограмм жинтэй бүсгүйчүүд юм. Гэвч энэ нь загварын ертөнцөд тавигддаг тэр харьцаа огт биш. Харин эрдэмтэд өөрсдийн санаа бодлыг хамгаалсаар байгаа аж. Эрчүүд өч төчнөөн туршилтын үеэр чухамхүү ийм үзүүлэлт бүхий эмэгтэйчүүдийг сонгож байсан гэнэ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ