Харнааз Сандхуг Ертөнцийн миссээр тодруулжээ

Харнааз Сандхуг Ертөнцийн миссээр тодруулжээ
Энэ жилийн Ертөнцийн миссээр Энэтхэгийн Харнааз Сандхуг тодруулжээ. Нийгэмд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлыг хөндөж, дуу хоолойгоо өргөдөг төлөөллийн нэг тэрбээр жүжигчний мэргэжил эзэмшсэн байна. Харнааз Сандху шүүгчдийн асуултад “Залуус өөртөө итгэх итгэлгүй байгаа нь энэ нийгмийн хамгийн том асуудал юм. Тэд өөрсдийгөө цор ганц гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс бусадтай өөрийгөө харьцуулах шаардлагагүй. Харин дэлхий дахинд болж буй бусад чухал үйл явдлын талаар ярьцгаая. Гарч ирээд өөрийнхөө төлөө дуу хоолойгоо өргө. Таны амьдралын удирдлага таны л гарт бий. Та бол өөрийнхөө дуу хоолой. Би өөртөө итгэж чадсан болохоор өнөөдөр энд зогсож байна” хэмээн хариулжээ. Ертөнцийн сайхан бүсгүй тодруулах тэмцээнд дэлхийн 80 гаруй улсаас оролцогчид ирсэн бөгөөд дэд байрт Парагвайн мисс Надиа Феррейра, Өмнөд Африкийн мисс Лалела Мсвейн нарыг шалгаруулсан байна.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ