С.Энхболд: Омикрон хувилбарын нууц үе 2.5 хоног, зарим оронд IV тун хийхээр ярилцаж байна

Өнөөдөр /2021.12.14/ Нийгмийн бодлогын байнгын хороо болон Ковидын түр хорооны хамтарсан хуралдаан болж байна.

Хуралдааны үеэр коронавирусийн омикрон мутацын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өгч байгаа юм. Хороодын гишүүд үүгээр асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Манай улсад омикрон хувилбарыг илрүүлэх боломж бий юу. Мөн вакцины гуравдугаар тун хийлгэвэл энэ хувилбараас хамгаалах уу, өвдөх магадлал нэмэгдэх үү. Омикрон хувилбарын нууц хугацаа хэр вэ?” гэж асуулаа.

Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Энэ хувилбарыг PCR шинжилгээгээр илрүүлэх боломжтой. Омикрон хувилбартай холбоотойгоор зарим улсуудад дөрөвдүгээр тунгийн вакцины асуудал яригдаж байгаа. Нэмэлт тун тус хувилбарын тархалтад тодорхой хэмжээгээр бууруулах нөлөө үзүүлж буй тухай судалгаа бий. Яг омикрон хувилбарт зориулсан вакциныг одоогоор судалцгааж байна. Нууц хугацаа нь 2.5 хоног байна. Хурдан халдварладаг учраас нууц үеийн хугацаа нь ийн богиноссон” гэж хариуллаа.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ