Норвегийн баар, ресторанд архи, согтууруулах ундаа худалдахыг хориглолоо

Норвегийн засгийн газар коронавирусийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан ресторан, баар цэнгээний газруудад архи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглох шийдвэр гаргав. Эл шийдвэр 12-р сарын 15-наас хэрэгжиж эхэлнэ. Түүнчлэн цэцэрлэг, дунд сургуулиудын ирцийг хязгаарлаж, ахлах ангийн сурагчид болон их, дээд сургуулиудын оюутнуудыг хэсэгчилсэн зайны сургалтад хамруулна.
Тус улсад COVID-19-ийн омикрон омгийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул эрүүл мэндийн тогтолцоонд үзүүлэх дарамтыг багасгахын тулд засгийн газар боломжтой бол гэрээсээ ажиллахыг иргэдээсээ хүсэж буй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ