“Омикрон”, “дельта” вирусийн халдвар нэгэн зэрэг авч болох гэнэ

“Moderna” компанийн ерөнхий эмч Пол Бертон Их Британийн парламентын төлөөлөгчдийн танхимын шинжлэх ухаан, технологийн хороонд үг хэлэхдээ, “омикрон”, “дельта” вирус хүний биед нэгэн зэрэг нэвтэрч чадна гэж мэдэгджээ. Тийнхүү коронавирусийн хоёр штаммын халдвар авах нь бас илүү халдвартай хувилбар бий болоход хүргэж мэднэ гэж “Дейли мэйл” сонинд бичсэн байна.
“Ялангуяа дархлаа султай хүмүүс хоёр вирусийн халдвар нэгэн зэрэг авч болох юм гэдгийг Өмнөд Африкт хийсэн судалгаа харуулжээ. Тиймээс халдвар авч буй тохиолдлын тоог харгалзан үзвэл, одоо ч ингэх боломжтой юм” гэж Бертон мэдэгджээ.
Сонин эрдэмтдийн хэлснийг иш татахдаа, "омикрон", "дельта" штамм нь хүний биеийн эсэд нэвтэрч, ингэснээр шинэ хувилбар болж болох юм гэж бичсэн байна. Цар тахал эхлэснээс хойшхи хугацаанд ийм тохиолдол гурван удаа гарсан ч, ийм хувирал нь өвчний шинэ дэгдэлт юмуу илүү ноцтой мутацид хүргээгүйг тэмдэглэж байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ