ЦЕГ: Өчигдөр 110 хүн согтуу жолоо барьж, 248 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Энэ сарын 14-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 2019 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1663, хулгайтай холбоотой 31, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 154, гэмт хэргийн шинжтэй 82 мэдээлэл ирсэн байна. Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 110, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 132, хүний биед халдсан 77, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 92, эрүүлжүүлэх байранд хоносон 248, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 104 тохиолдол гарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ