Ирэх оны гуравдугаар сарыг дуустал хийгдэх олон улсын нислэгийн хуваарь гарчээ

МИАТ ТӨХК-аас 2021 оны арванхоёрдугаар сар болон 2022 оны 1-3 дугаар сарын олон улсын нислэгийн хуваарийг зарлалаа. Хуваарь ёсоор Москва, Франкфурт, Токио, Сөүл, Бангкок хотууд руу нислэг хийгдэх юм байна.

Коронавирусийн шинэ хувилбар Омикрон голомтлон тархаж байгаа улсаас ирж буй иргэдийг 10 хоног тусгаарлах шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргасан.

Энэ дагуу Омикрон бүртгэгдсэн улсаас болон түүгээр дамжин эх орондоо ирсэн иргэдийг тусгаарлах хоногийн төлбөр нь 0-3 насны хүүхдүүд төлбөргүй, 4-16 насныхан 50 хувийн төлбөртэй байх бол 17-оос дээш насныхны тусгаарлалтын нэг хоногийн төлбөр нь 100,000 төгрөг. Тусгаарлалтын 10 хоногийн хугацаанд иргэдээс хоёр удаа PCR шинжилгээ авч байгаа аж.

6rm2h9_267946458_4979458515412397_521172121691894668_n_x974 Ирэх оны гуравдугаар сарыг дуустал хийгдэх олон улсын нислэгийн хуваарь гарчээ

a2c0jv_267961960_4979460518745530_1387632032155943108_n_x974 Ирэх оны гуравдугаар сарыг дуустал хийгдэх олон улсын нислэгийн хуваарь гарчээ

270vak_267443142_4979461412078774_5805909532632493564_n_x974 Ирэх оны гуравдугаар сарыг дуустал хийгдэх олон улсын нислэгийн хуваарь гарчээ

d5guk8_268121858_4979461685412080_4738393341775697042_n_x974 Ирэх оны гуравдугаар сарыг дуустал хийгдэх олон улсын нислэгийн хуваарь гарчээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ