Төмөр замын мэргэжлээр 120 залууг үнэ төлбөргүй сургана

Өмнөговь аймагт эдийн засгийн үр нөлөө бүхий хоёр том төмөр замын төсөл хэрэгжиж байгаа юм. Төслийг дагасан төмөр замын мэргэжилтэн нэн шаардлагатай бөгөөд аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн санаачилгаар төмөр замын дөрвөн мэргэжлээр суралцах 120 залууст суралцах эрхийн БАТЛАМЖ гардууллаа. Сургалт нэг жилийн хугацаанд үргэлжилнэ. Онолын хичээлийг аймгийн Политехник коллежийг түшиглэн зохион байгуулах бол дадлага сургуулилтыг Улаанбаатар хотод хийнэ. Сургалтын төлбөрийг #Нутгийн_хишиг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд аймаг орон нутаг хариуцан төлнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ