Хүүхдийн бэлгэнд орсон бүтээгдэхүүн тус бүрийн шошгыг шалгаж байхыг анхаарууллаа

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шинэ жилийн баяр болж байгаатай холбоотойгоор хяналт шалгалтын ажил явуулжээ. Өнөөдөр шалгалтын үр дүнг танилцууллаа.

ААН-үүдэд анхааруулах нь:

  • Шинэ жилийн баярааар хүүхдийн бэлэгт анхаарч, бэлгэн дотор орж байгаа бүтээгдэхүүний гарал үүсэл, хадгалах хугацаа, чанар аюулгүй байдалд бэлэг боож байгаа ААН-үүд анхаарах хэрэгтэй байна. 
  • Үйлдвэрлэсэн он сарыг сайтар шалгаж, хаяг, шошгын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнийг нийлүүлэх, бялууны жимсэнд хэрэглэдэг нөөшилсөн жимсийг задалсан даруйд нь хэрэглэх шаардлагатай. 

Иргэдэд анхааруулах нь:

  • Тасалгааны температурт хүнсний бүтээгдэхүүнд бичил биет үржих таатай нөхцөл бүрддэг учраас баярын өдрүүдэд гэртээ бэлтгэсэн хоол хүнсээ зохих температурт хадгалахгүй бол хордлого авах, халдварт өвчин үүсэх эрсдэлтэй байдаг.
  • Багцалж боосон хүүхдийн бэлэгт орсон бүтээгдэхүүн тус бүрийн хаяг шошго, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, хадгалалтын хугацааг нягталж, хөлдөж гэмтсэн хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх, оргилуун дарсыг худалдан авахдаа гарал үүсэл, сав баглаа бодол, хаяг шошгыг сайтар шалгаж авахыг зөвлөж байна. 
  • Цахим сүлжээний худалдаанд гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн, согтууруулах ундаа авахгүй байхыг зөвлөж байна. 

Шинэ жилийн баярын өдрүүдэд хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэх үйлчилгээтэй холбоотой санал гомдол байвал НМХГ-ын Шуурхай штабын 70128012 утсаар мэдэгдэх боломжтой гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ