Цэцэрлэгт хүүхдээ явуулах хүсэлтийг өнөөдөр авч дуусгана

УОК-ын шийдвэрээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг түр зогсоосон ч зайлшгүй тохиолдолд хүүхдээ цэцэрлэгт хамруулах эцэг эхийн хүсэлтийг харгалзан үзэхээр болсон юм. Ингэхийн тулд эцэг эхчүүд гар бичмэлээр өргөдөл өгөх ёстой. Харин энэ амралтын хугацаанд цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 17-ны өдөр дуусаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ