Александр Грушко: Орос улс хариу арга хэмжээний горимоор ажиллана гэж НАТО-д анхааруулж байна


Оросын ГХЯ-ны тэргүүний орлогч Александр Грушко YouTube-“Соловьев Live” сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо, хэрвээ НАТО аюулгүй байдлын талаархи оросын тавьсан саналыг хүлээн авахаас татгалзвал, ОХУ хариу арга хэмжээний горимд шилжинэ гэдгийг уг эвсэлд анхааруулжээ.

Бид  НАТО-тай харилцахдаа  байр сууриа зарчмын хувьд тодорхой болгох  хэрэгтэй тэр  агшинд тулж ирээд байна, бидний зүгээс ийм алхам хийсэн бөгөөд үүнээс ямар нэг байдлаар бултаж, эсвэл “займчуулж” аргагүй гэдгийг иш үндэс болгож байна гэж тэр хэлжээ.

Сөрөг төвлөрлийн цэргийн юмуу цэрэг-техникийн  үйл ажиллагааг улс төрийн хэлэлцээгээр сольж,  Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Евроатлантик болон Евразийн орон зайд бүх орны аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бэлэн байна гэж дипломатч мэдэгджээ.

Хэрвээ ингэж чадахгүй бол,  хариу арга хэмжээний горимоор ажиллах бөгөөд ингэвэл нь  шийдвэр гаргаж, ямар нэг систем байрлуулах болсон шалтгааны талаар Оросын талаас асуух нь оройтсон хэрэг болно гэж Грушко онцлон тэмдэглэсэн байна.

Арванхоёрдугаар сар 17-нд Оросын ГХЯ аюулгүй байдлын хүрээний баталгааны талаар НАТО болон АНУ-тай байгуулах гэрээний төслийг нийтлэж, АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын Европ, Евразийн хэрэг эрхэлсэн туслах Карен Донфилдыг Москвад айлчлах үеэр АНУ-д  өгсөн юм.

Аюулгүй байдлын тухай гэрээний хүрээнд Оросын тал  Украины талаархи төлөвлөгөөнөөсөө татгалзахыг Умард атлантын эвслийн гишүүн улсуудад санал болгосон байна. Тухайлбал, НАТО Украиныг тус байгууллагад элсүүлэхгүй байх үүрэг авах ёстой юм.

Орос болон түүний холбоотнуудын хилийн ойролцоох бүсэд бригадын түвшингээс дээгүүр хэмжээний цэргийн сургуулилт хийхээс татгалзахыг уг эвсэлд бас санал болгожээ. Цэргийн хурцадмал байдал үүсэх эрсдэлийг буруулах зорилгоор  талууд цэргийн сургуулилт хийхээр бэлтгэж байгаа арга хэмжээний талаар бие биедээ мэдээлж байхыг талуудад уриалсан байна. Мөн Оросыг дайсан хэмээн үзэхгүй байхыг НАТО-д оролцогч орнуудад Орос улс уриалжээ.

Орос, НАТО-гийн харилцаа  аюултай заагт тулж ирээд  байна, тиймээс тавьсан санал маань энэ заагаас ухрахад чиглэсэн юм гэж ГХЯ-ны тэргүүний орлогч хэлсэн байна.

Оросын тал өөрийн бүх сэдвийг цаасан дээр нэн шударгаар, илэн далангүй тайлбарласан юм. Энэ нь Европыг цэргийн сөрөг төвлөрлийн талбар болгохгүй байх талаар бодож тунгаах боломжийг тус тивд олгоно гэж дипломатч цохон заажээ.

Өрнөдийнхөнд санал болгосон Европын аюулгүй байдлын тухай  Оросын баталгаанд нэг бол нухацтай хандаж, эсвэл  цэрэг-техникийн өөр замыг сонгох гэсэн хоёр зам байна гэж  Грушко онцлон тэмдэглэсэн байна. Оросын ерөнхийлөгч  Владимир Путин Орост янз бүрийн систем боловсруулсан  болон удаа дараа анхааруулга өгч  байсан тухай хэлснийг  орлогч сайд дурджээ.

Орост өөрийн цэргийн аюулгүй байдлыг хангах хангалттай боломж бий гэж ГХЯ-ны тэргүүний орлогч хэлсэн байна.

Орос улс өөрийн дэвшүүлсэн чухамхүү тэр томъёоллын дагуу европын аюулгүй байдлыг хангахыг НАТО-гоос тууштай шаардах болно гэж Грушко төгсгөлд нь мэдэгджээ.

Цагаан ордон аюулгүй байдлын баталгааны тухай Орос, АНУ-ын гэрээний төсөлд дэвшүүлсэн саналын заримыг хүлээн авах боложгүй гэж үзсэн юм.   Америкийн ерөнхийлөгчийн засаг захиргаа чухамхүү ямар ямар саналыг хэлж байгаагаа  тодруулаагүй ч,  хэлэлцвэл зохих ашигтай асуудал тавьсан байна.

Европын холбооны гадаад бодлогын албаны төлөөлөгч  Петер Стано хэлэхдээ,  гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогоо чөлөөтэй тодорхойлж, түүнчилэн аль нэг эвсэлд элсэх тухай шийдвэр гаргах тусгаар улсуудын бодлогыг  Орос улс хүндэтгэх ёстой гэж мэдэгджээ.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ