"Боловсрол 100 жилд" гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ

Блю скай зочид буудалд
09:00 цагт "Эрүүл мэндийн салбар-100 жил" эрдэм шинжилгээний бага хурал эхэлнэ.
Төрийн ордны “E-Mongolia” мэдээллийн цэгт
09:30 цагт УИХ-ын гишүүн Н.Учрал, ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Төрийн ордонд
10:00 цагт Хууль зүйн байнгын хороо хуралдана. Хурлаар,
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/ тус тус хэлэлцэнэ.
11:00 цагт Төсвийн байнгын хороо хуралдана. Хурлаар,
- Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ болно.
14:00 цагт Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороо хуралдана.
“Туушин” зочид буудалд
09:00 цагт Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр 2021 онд хамтран хэрэгжүүлсэн ажлын тайлангийн хурал болно.
БХИС-ийн “Сүбээдэй” танхимд
10:00 цагт Батлан хамгаалах яамны 110 жилийн ойд зориулан “Зүүн хойд Азийн аюулгүй байдал: Итгэлцлийг бэхжүүлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
МҮЭХ-нд
11:00 цагт МҮЭХ-ны 23 дугаар их хурлаас гарсан шийдвэрийг танилцуулна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд
12:00 цагт Хүчирхийллийн хохирогч болсон бага насны охины өмгөөлөгч мэдээлэл хийнэ.
Уран зургийн галлерэйд
14:00 цагт "Боловсрол 100 жилд" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ