Ямар цусны бүлэг COVID-19-өд хамгийн эмзэг вэ?: сүүлчийн судалгааны дүн


Цусны бүлэг болон коронавирусийн хүндрэл хоорондоо холбоотойг эрдэмтэд нотолсон гэж “The New England Journal of Medicine” сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд бичжээ. Чухамхүү ийм бүлгийн цустай хүмүүс COVID-19 хүнд явцтай байх хамгийн их эрсдэлтэй гэсэн дүгнэлтийг судлаачид хийсэн байна. Бусад бүлгийн цустай хүмүүс хавьгүй бага эрсдэлд өртдөг аж.

Хятадын  эмнэлгийн байгууллагууд, АНУ-ын Колумбын их сургууль болон Ираны Мазандараны анагаахын шинжлэх ухааны их сургууль тус тусдаа судалгаа хийснийг мэдээлж байна.

Хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс COVID-19-ийн явц хүнд байх хамгийн их эрсдэлтэй байдаг  гэсэн дүгнэлтийг судлаачид хийжээ. Ингэхдээ  гурав, дөрөвдүгээр бүлгийн хувьд  өвчин хүндрэх эрсдэл хоёрдугаар бүлгийнхээс бага, гэхдээ нэгдүгээр бүлгийнхээс их байдаг байна. Үүнээс өмнө мэдээлж байснаар, А(II) бүлгийн цустай хүмүүс COVID-19-ийн коронавирусийн халдвар авах хамгийн их эрсдэлтэй гэж  Оросын эмч Евгений Комаровский ч  YouTube-сувгаараа хэлж байжээ.

“А(II) бүлгийн цустай хүмүүс коронавирусийн халдвар авах илүү өндөр эрсдэлтэй нь нотлогдож байна. Энэ нь хүйс болон наснаас хамаарахгүй” гэж Комаровский онцлон тэмдэглэжээ.

Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин