Боомтын сэргэлтийн хүрээнд экспортын хэмжээг 2 ДАХИН НЭМЭГДҮҮЛНЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийг сэргээх Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан зургаан багц асуудлын талаар МАН-ын 30 дугаар Их хурлын индэр дээрээс албан ёсоор танилцуулсан.
Түүний танилцуулсан зургаан багц асуудлыг тодотговол:
- Боомтын сэргэлт
- Эрчим хүчний сэргэлт
- Аж үйлдвэржилтийн сэргэлт
- Хот, хөдөөгийн сэргэлт
- Ногоон хөгжлийн сэргэлт
- Төрийн бүтээмжийн сэргэлт
Тэгвэл Сангийн яамнаас “Боомтын сэргэлт”-ийн талаар тухайлан танилцуулж байна.
Монгол улс нийт 46 боомттой. Гэвч нийт экспортын 70% Замын-Үүд, Гашуунсухайт, импортын 92% Алтанбулаг, Замын-Үүд, Гашуунсухайт боомтод ноогдож байгаа нь ачааллыг ихэсгэж, төвлөрөл бий болгоод байна. Мөн эдгээр боомтын нэвтрүүлэх хүчин чадал хэрэгцээ, шаардлагаас 1.2-8.2 дахин бага байна.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дараах боомтуудыг автозам, төмөр замаар холбоно.
- Гашуунсухайт
- Ханги
- Шивээхүрэн
- Бичигт
Үр дүн: Бараа тээврийн өртгийг 75% хэмнэж, экспортын хэмжээг 2 дахин нэмнэ.
Агаарын тээвэр: Одоо ганц идэвхтэй боомттой. Цаашид агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлж, карго тээврийг хөгжүүлэн аялал жуулчлал, экспортын шинэ боломжуудыг нээнэ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ