Улсын хэмжээнд халдварын 328 тохиолдол бүртгэгджээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 328 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 119 нь Улаанбаатар хотод, 84 нь орон нутагт батлагдлаа. Мөн гаднаас зөөвөрлөгдсөн 125 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн хоногт коронавируст халдварын улмаас гурван хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1977 хүн эндээд байна.
Одоогоор улсын хэмжээнд коронавирусийн халдвартай 2207 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3903 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн- 814
- Хүндэвтэр- 1072
- Хүнд- 279
- Маш хүнд 42 хүн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ