​МИАТ компани бямба гариг бүр Москва руу шууд нислэг үйлдэнэ

МИАТ ТӨХК нь 2022 оны нэгдүгээр сарын 15-аас эхлэн бямба гариг бүр ОХУ-ын Москва хот руу шууд нислэг үйлдэх боломжтой боллоо. 

ОХУ-ын Москва хот руу зорчих иргэд дараах шаардлагыг хангах хэрэгтэй. Үүнд:

-ОХУ-д бууж байгаа цагаас 48 цагийн дотор PCR шинжилгээний сөрөг хариутай байх

-Сүүлийн 10 хоногийн хугацаанд Ботсвана, Eswatini, Хонгконг, Лесото, Мадагасгар, Мозамбик, Намиби, Өмнөд Африк, Танзани, Зимбабе улсад байсан зорчигч болон агаарын хөлгийн гишүүд хилээр нэвтрүүлэхгүй

-Зорчигч эрүүл мэндийн хуудас бөглөнө. Эрүүл мэндийн хуудсыг доорхи холбоосоос авна

https://www.rospotrebnadzor.ru/.../%D0%B0%D0%B2%D0%B8%D0...

-ОХУ-д зорчих явцад вакцины гэрчилгээгээ биедээ авч явах шаардлагатай.

Жич: Энэхүү шаардлага нь 2021 оны арванхоёрдугаар сарын 15-ны байдлаар бөгөөд өөрчлөгдөх магадлалтайг анхаарна уу. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ