Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн хохирогчийн өмгөөлөгч тодорхой хэмжээний мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.
Хохирогчийн өмгөөлөгч "Хохирогч арванхоёрдугаар сарын 18-нд Монгол Улсад ирсэн. Эмчилгээ хийлгэж байгаа" гэлээ.
Н.Түвшинбаярын өмгөөлөгч "Н.Түвшинбаяр ихэд гэмшиж байгаа. Гэм буруутай эсэхтэй маргаагүй байгаа бөгөөд гарсан хохирлуудыг төлж байгаа. Одоогоор гурван тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн. Цаашид гарах хохирлыг ч төлөх болно. Үүнийгээ сайтар ойлгож, ухамсарлаж байгаа. Хамгийн гол нь хохирогчийн эрүүл мэндийн байдалд санаа зовж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа шиг хохирол төлөхгүй байгаа, шүүх шийдсэний дараагаар төлнө гэсэн байр суурьтай байгаа зэрэг нь худлаа.
Тухайн үед хамт байсан бүх хүнээс тайлбар мэдүүлэг авсан. Шүүхээс албан ёсны мэдээллүүд гарна байх" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ