Сэрэмжлүүлэг: Өнгөрсөн шөнө хоёр автомашин шатжээ

 3 хоёр нь автомашин шатсан гэх дуудлага байна. Тодруулбал, Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр өдрийн 20:21 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах баг очин, Б-ын “Сканиа DC-1209” загварын ачааны автомашин шатаж байсныг 23 минут ажиллаж унтраасан байна.  Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө 02:18 цагт иржээ. Улмаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж, иргэн О-ийн “Картива” загварын суудлын автомашин шатаж байсныг унтраасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ