Омикрон-штаммаас хамгаалах вакцин тариулах зохистой хугацааг хэлжээ

Анагаахын ухааны доктор, дархлаа судлаач Николай Крючков “Sputnik” радиод ярилцлага өгөхдөө, коронавирусийн омикрон-штаммаас хамгаалах вакцин тариулах зохистой хугацааг нэрлэсэн байна.
Шинэ штамм Орост нэгэнт ороод ирснийг тэр тэмдэглэжээ. “Арванхоёрдугаар сар дуусахаас наана энэ штамм Москва, Санкт-Петербургт зонхилох бөгөөд дараа нь цаашаа тарна. Омикроны тархах хурд болон хүний биед түүний үзүүлэх нөлөөг бид мэдэж байгааг харгалзан үзвэл, дөрөв хүртэл сарын хугацаанд дахин вакцин хийх нь илүү дээр” гэж тэр дурдсан байна.
Коронавирусийн омикрон-штаммаас хамгаалахад шаардлагатай эсрэг биетийн тэр түвшин биед хадгалагдаж үлдэх магадлалыг эмч няцаажээ. “Спутник Лайт” вакцин нь ноцтой архаг хууч өвчингүй насанд хүрсэн хүний хувьд сайн сонголт юм. Гэвч омикрон-штаммын эсрэг дархлаа тогтоохын тулд дархлаа султай болон настай хүмүүст “Спутник V” вакцины хоёр тун шаардагдаж болох юм гэж тэр хэлсэн байна.
“Омикрон-штамм нэгэнт тарсан бусад улсын мэргэжил нэгтнүүд зургаан сар гэж хүлээлгүйгээр хоёр дахь тарилгыг аль болох даруй хийхийг санал болгож байгаа” гэж Оросын ерөнхий сайдын орлогч Татьяна Голикова өмнө нь мэдэгдсэн юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ