Нэгдүгээр сард болох соронзон шуурганы тухай таамаглал

Нарны лабораторийн мэргэжилтнүүд нарны байдлыг өдөр бүр ажигладаг байна. Шинжээчид нарны идэвхижил ихсэхийг бүртгэж, соронзон шуурга болох өдрүүдийг тогтоодог. Ийм өдрүүдэд цаг агаарын байдлаас хамааралтай хүмүүст асуудал үүсч болох юм.
Соронзон шуурга гэж юу вэ?
Соронзон шуурга нь Наран дээр дэлбэрэлт болсноос үүдэж, Дэлхийн соронзон орон идэвхижихийг хэлдэг. Ийм хэлбэлзэл нь холбооны системийн үйл ажиллагаа, түүнчилэн хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болно. Бага зэргийн идэвхижил ч эрүүл мэндэд нөлөөлж болох талтай.
Нэгдүгээр сарын соронзон шуурга: ослолтой өдрүүд
Ойрхны соронзон шуурга арванхоёрдугаар сарын сүүлчийн өдрүүдэд дэлхийг нөмөрнө. Арванхоёрдугаар сарын 27-ноос 29-нд нэлээд хүчтэй гурван өдрийн соронзон шуурга болох төлөвтэй байна. Нэгдүгээр сард нарны идэвхижил нэмэгдэх төлөв байдал одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ энэ үеийн таамаглал яг нарийн биш байх бөгөөд цаг хугацааны хувьд өөрчлөгдөж болох юм.
Соронзон шуурга: эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг тухай
Нарны идэвхижил ихсэх өдрүүдэд толгой өвдөх, толгой эргэх, дотор эвгүйрэх, нуруу болон үе мөч өвдлөх, даралт ихсэх, архаг хууч өвчин сэдрэх, нойргүйдэх зэрэг шинж тэмдэг илэрч болно. Соронзон шуурга нь настай хүмүүс болон жирэмсэн эмэгтэйчүүдэд нэлээд хүндээр тусдаг.
“Соронзон шуурга нь магадгүй илрээгүй байж болох тодорхой архаг эмгэгтэй тэр хүмүүст голдуу нөлөөлдөг. Тиймээс тогтмол шинжилгээ хийлгэж байхыг зөвлөж байна” гэж Киевийн клиникийн №7 эмнэлгийн мэдрэлийн эмч Александр Зарицкий хэлж байна.
Тийм өдрүүдэд биеийн хүнд хүчир ажил хийхгүй байх нь дээр. Ялангуяа оюуны ачаалал авахгүй байх хэрэгтэй. Өнөөгийн ковидын нөхцөлд ажлын өдрөө богиносгож, гэртээ ахиухан амарч, цаг агаар гайгүй бол цэвэр агаарт явахыг зөвлөж байна.
Соронзон шуурганы үед толгой өвдөж байгаа бол, даралтаа тогтмол хэмжиж байх хэрэгтэй. Даралт шалихгүй буурсан тохиолдолд жижигхэн аяга өтгөн кофе тус болж болно. Гэхдээ өөрөө дур мэдэн эм бэлдмэл хэрэглэхгүй, харин эмчид хандах нь илүү дээр.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ