ЭМЯ: Ковидын 83 тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас 1 хүн нас баржээ

ЭМЯ сүүлийн 24 цагт 83 хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас 1 хүн эндэж нийт нас барсан иргэдийн 1,982-д хүрчээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 57 нь нийслэлд, 20 нь орон нутагт, харин 6 нь гадаадаас зөөвөрлөгдөн иржээ. Улсын хэмжээнд 1,941 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 3,447 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ