Долдугаар зууны үеийн еврей сүм олджээ

Туркийн өмнөд хэсэгт орших Сиде хотын нэгэн орон сууцны дороос долдугаар зууны үеийн синагог археологичид илрүүлсэн талаар "Sabah" сонинд мэдээлжээ. Анадолу их сургуулийн эрдэмтэн Фериштах Аланьяла "Сиде хотод еврейчүүд амьдарч байсан түүхэн баримтууд бий. Гэхдээ бид баттай нотлох анхны баримтыг олсон" гэж ярьсан аж. Синагог гэдэг нь еврей сүм юм. Синагогийн барилгыг Анталья мужийн Манавгат дүүрэгт олон жил малтлага хийсний дүнд олсон байна. Эрдэмтэн Фериштах Аланьялын ярьснаар "Синагогууд нь лалын сүм хийд шиг харагддаггүй" тул барилгын онцлогоос шалтгаалаад олоход амаргүй гэнэ. Синагогд "Коракесион (одоогийн Аланья дүүрэг)-ы Иосиф үүнийг Даниэл хүүдээ зориулжээ" гэсэн бичээс байж. Эрдэмтний ярьсанчлан Даниэл хүү дөнгөж хоёр ой хагастайдаа нас баржээ. Мөн Иосеф уг сүмийг сэргээн засварлах зардлыг төлж байж. Одоогоор Сиде хотод 90 газар малтлага хийж буй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ