Зорилтот бүлгийн иргэдэд өдөрт 100 тонн сайжруулсан түлш үнэгүй олгоно

Улаанбаатар хотод сайжруулсан түлшний борлуулалтын 607 цэг ажиллаж байна. Сайжруулсан түлшний цэгүүд хаалттай гэх гомдол ирдгээс улбаалан түлш борлуулах цэгүүдийг өглөө, оройн ээлжид шилжүүлж, цагийн зохицуулалт хийжээ. Ингэснээр орой ажлаа тарсан иргэд түлш авах боломж бүрдэж байгаа юм.
Үүнээс гадна сүүлийн өдрүүдэд утаа нэмэгдэж байна гэх шүүмжлэл гарч байгаа. Утааны үнэр нэмэгдэх болсон шалтгааныг шалгаж тогтоохыг хариуцсан албан тушаалтнуудад үүрэг болгожээ.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас Тавантолгой түлш компанитай зөвшилцөөд 2022 оны нэгдүгээр сарын 2-ноос эхлээд зорилтот бүлгийн иргэдэд өдөрт 100 тонн сайжруулсан түлшийг үнэгүй олгодог болохоор бэлтгэл базааж байгаа аж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ