“Ерөнхийлөгчийн цом“-ын төлөөх барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэв

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Уламжлалт барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Батмөнх, Д.Анар, Ц.Одбаяр тэргүүтэй хүчит 128 бөх зодоглов.
Их шөвөгт улсын заан Д.Анар, улсын харцага Т.Баасанхүү нар шалгарсан бол дунд шөвгийн наймд улсын харцага О.Хангай, Н.Золбоо, Ц.Мөнхбаяр, улсын начин Г.Ганжад нар тунаж үлдсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ