Шинэ жилийг хэрхэн тэмдэглэх тухай зөвлөмж өгчээ


Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах алба шинэ жилийн үдэшлэгийг битүү байранд хийхгүй байхыг зөвлөсөн байна.

Баярын өдрүүдэд ресторанд “швед ширээгээр” үйлчлэхгүй байх нь дээр гэж зөвлөмжид дурджээ.

“Нийтийн хоолны газруудын үйл ажиллагааг зохион байгуулахдаа, үйлчлэгч нараар бүрэн үйлчлүүлэх хэлбэрийг сонгохыг зөвлөж байна” гэж арга зүйн зөвлөмжид тэмдэглэжээ.

Үүнээс гадна, нийтийн тээвэрт болон хүн амд үйлчилгээ үзүүлэхдээ өдрийн туршид хавьталд өртдөг гадаргууг ариутгаж, амны хаалт зүүж байгаа эсэхэд тавих хяналтыг чангатгахыг хэрэглэгчдийн эрхийг хамгаалах алба уриалжээ.

Орост коронавирусийн эсрэг нийтийн дархлааны түвшин 61 хувиас даваад байна. Владимир Путин 90%-ийн түвшинд хүргэх шаардлагатайг онцолсон байна. Вакцинжуулалт нь COVID-19-өөс хамгаалах хамгийн найдвартай арга хэвээр байгаа юм. Вакцин тариулсан хүмүүсийн дунд COVID-19-өөр өвчилсөн хүний тоо 4 хувиас хэтрэхгүй байгааг Оросын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко онцлон хэлжээ.

Б.Атар

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин