Баярын өдрөөр ажиллах зах, худалдааны төвүүд

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана.
Хүнсний дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол “Нарантуул”, Алтжин бөмбөгөр худалдааны төв өнөөдөр, маргааш ажиллаж, нэгдүгээр сарын 5-ныг хүртэл амарна. Сандэй худалдааны төв, “Хар хорин” худалдааны төв 30, 31-нд хэвийн ажиллаж, нэгдүгээр сарын 1-3-нд амарна. Харин Шөнийн зах худалдааны төв болон Баянзүрх зах 30, 31-нд ажиллаад ирэх сарын 1, 2-нд амрах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ