"Зөн билгийн тулаан"-ы ялагчаар М.Левин тодорчээ

           Монголчуудын үзэх дуртай орос нэвтрүүлгүүдийн нэг бол "Битва экстрасенсов" буюу "Зөн билгийн тулаан" билээ. ТНТ телевизийн энэ төслийн 22 дахь улирлын ялагчаар 43 настай, шидтэн Максим Левин тодорчээ. Үзэгчдийн 45,5 хувийн саналаар ялсан түүний удаад Влад Череватый (31,5%), Ольга Якубович (16%), Линда Хевард-Миллс (6,5%) нар орсон аж. Өнгөрсөн жилийн нэвтрүүлэгт монгол зайран Б.Эрдэнэсан оролцсон ч шигшээд шалгарч чадаагүй билээ. Гэхдээ тэр, уг төслийн шилдэг оролцогчдын нэг байсан нь гарцаагүй.     
No description available.
     
     "Зөн билгийн тулаан"-ы ялагчдаас хамгийн олон хувийн санал авсан нь Виталий Гиберт. Тэрбээр 11 дэх улиралд үзэгчдийн 91,37 хувийн саналаар ялсан билээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин