Ирээдүйд хүмүүс ковидын вакциныг жилд гурван удаа хийлгэнэ гэдгийг британийн эрдэмтэд тооцоолжээ


Коронавирусээс хамгаалахын тулд жилд гурван ч удаа тариулах хэрэгтэй болж мэднэ гэж британийн эрдэмтэд үзэж байна. “Гардиан” сонин Олон улсын эрүүл мэндийн Кертин их сургуулийн профессор Жай Дантасын хэлснийг татан ингэж бичжээ.

Эрдэмтэд омикроны эсрэг вакцины үр дүнд дүн шинжилгээ хийгээд, ийм вакцины үр дүн нь дельта-штаммын эсрэг бусад вакцинаас доогуур байгааг тогтоосон байна.  Вакцинжуулалтын үр дүнгийн талаар эцсийн дүн шинжилгээ хийх нь бас эрт байгаа ч, ялангуяа настай хүмүүсийн хувьд “бүүтэрийн тарилга тогтмол хийлгэх шаардлага гарч магадгүй” гэж Жай Дантас үзэж байна.

“Танд  жилд хоёр юмуу грурван удаа бүүстэрийн тун тариулах шаардлага гарч болох юм” гэж тэр хэлжээ.

Вакцин тариулсан хүмүүсийн дунд бүр гурван сарын дараа өвчлөл тарилга хийлгээгүй хүмүүсийнхээс 40-80%-иар их байсныг Данийн эрдэмтэд өмнө нь илрүүлсэн байна.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ