Таримлын 34 төрлийн сортыг туршсан судалгааг танилцуулав

ХХААХҮЯ-наас Улсын сорт сорилтын зөвлөлийн хурлыг зохион байгуулав.
Тус хурлаар үр тарианы 17, хүнсний ногооны 13, жимс жимсгэнийн 4 сорт буюу нийт 34 төрлийн таримлын сортыг туршсан дүн судалгааны тайланг хэлэлцлээ. Улмаар үр тарианы таримлын 10 сорт, хүнсний ногооны 3 сорт, жимс жимсгэнийн 4 сортыг тус тус 2022 онд дахин сорих шийдвэрийг зөвлөлөөс гаргасан байна.
Таримлын туршилтын арга зүй, стандарт шаардлага, ургамлын морфологи, биологийн шинжүүд болон жишиг сортуудаас судлагдсан жилүүдэд ургацаар давж шалгарч байгаа туршлагын дүн, танилцуулгыг үндэслэн үр тарианы таримлын 4 сорт, хүнсний ногооны таримлын 10 сортыг баталлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ