Хятадад "хиймэл нар" дээд амжилт тогтоов

    "Хятадын "EAST" хайлуулах реактор тогтвортой өндөр температурт шинэ дээд амжилт тогтоолоо. 17 минут гаран ажилласны эцэст цельсийн 70 сая хэмд хүрсэн" гэж Синьхуа агентлаг мэдээллээ. Уг мэдээнд "Суурилуулалтын плазм нь нарнаас тав дахин хүчтэй халсан бөгөөд энэ горимд "хиймэл нар" гэгддэг туршилтын дэвшилтэт хэт дамжуулагч токамак 1,056 секунд үргэлжилжээ" хэмээн тэмдэглэжээ. Эл төслийн зорилго нь оддын дотор явагддаг байгалийн урвалыг дуурайсан бараг хязгааргүй цэвэр эрчим хүчийг бий болгох явдал. Тус агентлагийн мэдээлснээр, хайлуулах энерги нь аюултай ямар ч хог хаягдал үлдээгээгүй ба "хиймэл нар"-анд шаардлагатай түүхий эд нь дэлхий дээр хязгааргүй их хэмжээгээр агуулагддаг гэнэ. Төсөлд БНХАУ аль хэдийнэ 943 тэрбум гаруй доллар зарцуулаад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин