Хэнтийгээс алга болсон охиныг Улаанбатар хотоос оллоо

 Энэ сарын дөрөвний өдөр Хэнтий аймаг Мөрөн сумын нутаг дэвсгэрээс алга болсон охиныг Баянзүрх дүүрэг дэх цайны газраас олжээ.

Сураггүй алга болсон охиныг нийт 28 машин 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй  сумын төв, голын ойр орчим хэсгээр эрэн хайсан байна. Гэвч үр дүн гараагүй тул энэ сарын тавны шөнө эрэн хайх ажиллагааг зогсоогоод байсан юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ