БНАСАУ пуужин харвасныг АНУ буруушааж байна

Энэхүү хөөргөлт НҮБ-ын аюулгүй байдлын асуудлаарх олон тооны тогтоолыг зөрчсөн бөгөөд Умард Солонгос хөрш орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгт заналхийлж байна. Бид дипломат арга барилаа баримталж, БНАСАУ-ын эрх баригчдад яриа хэлэлцээр санал болгож байгаа. БНСУ, Японыг хамгаалах бидний амлалт хэвээрээ" хэмээн өгүүлжээ.
Түүнчлэн Японы эргийн хамгаалалтын алба лхагва гарагт пуужин Япон тэнгист унасан талаар мэдэгдэв. NHK телевизийн мэдээлснээр, энэ нь Японы эдийн засгийн бүсээс гадуур аж. Урьд нь Пентагон "Пуужин хөөргөсөн нь АНУ болон түүний холбоотнуудад шууд аюул занал учруулаагүй ч БНАСАУ-ын хууль бус зэвсэг бүтээх хөтөлбөрийн тогтворгүй байдлыг онцолж байна" гэж мэдэгдсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ