Оршин суух зөвшөөрлийг Япон улс дараах журмаар сунгахаар болжээ

Япон Улсын Хууль зүйн яамны харьяа Гадаад иргэн харьяатын газраас шинэ төрлийн корона вирусийн халдварт өвчний улмаас хүчинтэй хугацаа нь дууссан Оршин суух зөвшөөрлийг /ОСЗ/ доорх зааврын дагуу сунгахаар болсон байна. Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд олгогдсон ОСЗ-ийг энэ оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хүчинтэйд тооцох юм байна. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд олгогдсон ОСЗ-ийг олгогдсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хүчинтэйд тооцох юм байна. ОСЗ-тэй иргэд визээ мэдүүлэхдээ хүлээн авагч хувь хүн, байгууллагаас “Тухайн виз мэдүүлэгчийг оршин ОСЗ-ийн дагуу хүлээн авахад татгалзах зүйлгүй” гэсэн тогтсон маягт бүхий албан бичгийг бөглөж өгөх шаардлагатай бөгөөд энэ нь тухайн ОСЗ-ийг хүчинтэйд тооцох үндэслэл болох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ