ЭМЯ: Омикронд өртвөл хөл хорио тогтоохгүй

О.Батбаяр: Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс бол өнгөрсөн оны сүүлээр давалгаанд өртөж, сар орчмын дараа давалгаа буурсан. Их Британид давалгаа Лондон хотод бууж эхэлсэн. Ер нь омикрон давалгаа нэг сар орчим давалгаалгаад бууж байгаа дүр зураг ажиглагдаж байна. Их Британид давалгаа явагдж байгаа ч дунд сургуулиуд хичээлээ эхлүүлсэн байгаа.
Манай улсын хувьд ч омикрон хувилбарт өртсөн тохиолдолд хөл хорио хийхгүйгээр дунд сургуулиа хичээллүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Учир нь манай улсын хувьд вакцины хамрагдалт өндөр, өвчлөлийн дараах давалгаа өндөр байгаа тул бид эрсдэл багатай байгаа.
Судалгаанаас харахад улс орнуудад омикроны үед гэр бүл дэх халдвар тав дахин нэмэгдсэн байна. Тийм учраас гэр бүлийн гишүүдийн аль нэг нь өвдсөн тохиолдолд бусад нь өвдөх тохиолдол өндөр байгаа. Улс орнууд зөвхөн хүнд өвчитнүүдээ эрэмбэлэн хэвтүүлж, хөнгөн өвчитнүүд гэртээ тусгаарлагдан эмчлэгдэж байна.
Улс орнуудад дахин халдвар авсан тохиолдол тав дахин нэмэгдсэн байна. Тиймээс өвдсөний дараах дархлаанд найдаж болохгүй, зайлшгүй вакцинд хамрагдах шаардлагатай. Дөрөвдүгээр тунгийнн судалгаагаар дөрөв дэх тунгийн дараа дархлаа тав дахин нэмэгдэж байгаа. Халдвараас сэргийлэх үр дүн маш өндөр байгаа. Иргэд өнөөдрөөс дөрөвдүгээр тунд хамрагдах боломжтой.
Омикрон хувилбар орж ирэх нь цаг хугацааны асуудал байсан. Бид омикрон орж ирэх цагийн хойшлуулж, давалгаа хэрхэн явагдаж байна вэ, улс орнууд хэрхэн тэмцэж байна вэ, өвчний хүндрэл, оношилгоо ямар байна вэ, ямар эрсдэлт бүлэг өртөж байна вэ, эмчилгээний тактик ямар байна вэ, мөн хүний нөөцөө бэлдэх, амраах, эм, эмнэлгийн хэрэгслийг нөөцлөх, вакцины бүүстэр тунг эрчимжүүлэх, бусад шаардлагатай судалгааг хийх, шинэ хувилбарт тохирсон тактикийг хэрэгжүүлэх, бэлдэх чиглэлээр ажиллаж байна.Дэлхийн 140 гаруй оронд омикрон хувилбар бүртгэгдээд байгаа. Их Британи, Франц, Итал, АНУ-д тохиолдлын тоо эрс нэмэгдсэн. АНУ-д өдөрт нэг сая орчим тохиолдол бүртгэгдэж байна. Өмнөд Солонгос Улс зөөвөрлөгдсөн-703, дотоодын 615 тохиолдол бүртгэгдсэн байгаа. Эдгээр улсуудад тохиолдол бүртгэгдэж байгаа ч хөнгөн, томуу хэлбэртэй явж байгаа. Япон улсад 1000 орчим омикрон хувилбар бүртгэгдсэн. ОХУ-д 103 зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн. Хятадад гурван зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ