Казахстанд саатуулагдсан хүмүүсийн дунд гадаадынхан байна

Казахстанд эмх замбараагүй байдал үүссэний дараа наад зах нь 4404 хүн саатуулсны дотор гадаадынхан ч байна гэж телевизийн “Хабар 24” суваг Дотоод хэргийн яамны мэдээлснийг иш татан уламжилжээ.
НҮБ-ын мэдээлснээр, эсэргүүцлийн ажиллагааны үеэр нэг мянга орчим хүн шархадсан байна. Тус улсын хүчний байгууллагын 18 төлөөлөгч амь үрэгдсэнийг Казахстаны ДХЯ мэдээлжээ.
Террористууд, түүний дотор гаднаас ирсэн этгээдүүд эсэргүүцэл үзүүлсээр байгааг ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев баасан гарагт мэдэгдсэн юм. Тийнхүү зэвсгээ хураалгаагүй этгээдүүдийг устгахаар тэр амлажээ.
Казахстанд онц байдлын горим нэгдүгээр сарын 19 хүртэл үйлчилэх юм.
Казахстанд “булаан эзлэгчид” мэргэжлийн үүднээс ажиллан, өөрийн холбоог ашиглаж, телевизээр шууд нэвтрүүлэг хийхээр санаархаж байсны гадна, тэдний талаас мэргэн буучид ажиллаж байлаа гэж тус орны ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ