Өнгөрсөн долоо хоногт 15 хүүхэд угаартжээ

Цагдаагийн байгууллагаас угаартсан шалтгаан нөхцөлийг тодруулсан байна. Гар хийцийн буюу энгийн зуухтай, ханан пийшинтэй, яндан, зуухны битүүмж муу, угаар мэдрэгчгүй, мэдрэгчтэй ч зай нь дууссан, яндангийн сойлт хаасан, яндангаа хөөлөөгүй зэрэг шалтгаанаар угаартсан байна. Тиймээс иргэдэд зориулалтын зуух ашиглах, яндангийн битүүмжийг сайтар шалгахыг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ